Ургадаг Алт Чацаргана.

Ургадаг Алт Чацаргана.

  • 2022-11-21 09:35

Монгол орны зэрлэг чацарганы найрлага нь бусад оронд ургаж байгаа чацарганы найрлагаас биологийн идэвхит бодисын агууламжаараа хамаагүй илүү байдаг нь судалгаагаар батлагдсан билээ. Энэ нь Уур амьсгалын эрс тэс нөхцөлд он удаан жил амьдарч үлдэхийн тулд тухайн организм маань өөртөө биологийн маш хүчтэй бодисуудыг агуулсан байдагтай холбоотой.


Тэр болгон жимснүүд өөртөө тос агуулаад байдаггүй учраас гадны судлаачид энэхүү жимсийг “шар алт”, “хаан жимс” гэхчилэн нэрлэдэг. 


Чацаргана жимс нь Бусад жимстэй харьцуулж үзэхэд өөртөө 50 гаруй биологийн идэвхит нэгдэл, 20 гаруй эрдэс агуулсан байдаг. Хоёрдогч болон анхдагч түүхий эдийн биологийн идэвхит бодисуудыг нийлүүлээд үзвэл чацаргана жимсэнд 80 гаруй биологийн идэвхитэй бодис, эрдэсүүд агуулагдсан байдаг.


Чацаргана нь А, Е, С, В1, В2, В5, В6 гэсэн витаминуудаар баялаг.


Чацарганы тос нь биологийн идэвхт бодисууд болох каратиноид, токоферол, фосфолипид, органик хүчлүүдээс гадна витамин С, А, Р, К, болон В төрлийн витаминуудаар баялаг. Мөн мөнгө, зэс, төмөр, никель, кобальт зэрэг 24 төрлийн эрдэс бодисыг их хэмжээгээр агуулдаг.


Чацарганы тосоор хийгдсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс гоо сайханд нэн тустай бөгөөд , чацарганы тос нь байгалийн антиоксидант шинж чанартай учир хөгшрөлтийг удаашруулах, арьсыг гүн чийгшүүлэх, арьсыг хамгаалах, улайлт, шарх, арьсны харшилд хэрэглэх нь нэн тустай.


2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.